Монгол Улсад дотоодод коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр тоо өнөөдөр бүртгэгдлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон бөгөөд хүн амын дунд халдвар өргөн хэмжээнд тархсан. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс хаанаас ч халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна.
Ногоон бүс байсан аймгуудад халдвар илэрч байна. Халдвар эрчимжиж байгаа энэ үед хөл хорио тогтоолгохгүй нь тулд иргэдийн зүгээс амных хаалтаа зүүх, нэг дор олуулаа цугларахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ барих зэрэг авч хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай аргуудыг хэрэгжүүлээрэй" гэж хэллээ.
Э.Тэмүүлэн: Улаанбаатарт амьдарч буй хүмүүс хаанаас ч халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байна |
|