Баасан, 2024-09-20
Гуравдугаар сарын 30-нд зарим газраар бороо орно

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Салхи
 
27-нд ихэнх нутгаар,
28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с,
зарим үед 24 м/с даван салхилж, шороон шуурга шуурна.
27,28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус байна.
Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
 
Улаанбаатар хотод өнөөдөр: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 30-нд зарим газраар бороо орно
2021-03-26 10:53:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ