Ням, 2024-11-24
Шүлснээс халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС-д хийж эхэлнэ

Шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр хэллээ.
 
Тэрээр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд КВ19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, ДЭЛХИЙД АНХДАГЧ оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм" хэмээсэн. 
 
АШУҮИС дээр шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн бөгөөд гурав хоногийн өмнө оношлуур үйлдвэрлэхэд бэлэн болсон гэж мэдээлж байв.

Шүлснээс халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС-д хийж эхэлнэ
2021-03-30 10:01:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0