Нийслэлд өнөөдөр /2021.03.30/ дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотод 2021 оны гуравдугаар сарын 29-нд дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10 мянга, орон нутагт 444 цэгт нийт 10444 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын өгсөн мэдээллээр БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч байна. "Астра Зенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхлэнэ.
Эх сурвалж: news.mn
Улсын хэмжээнд өнөөдөр 10 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдана |
|