Ням, 2024-11-24
Энхсаран сувиллын бодит үнэнг шүүмжилсэн Д.Мөнхбатыг эрүүгийн хуулиар яллагдагчаар татжээ

Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгосон.

Тэгвэл түүний эрүүгийн хуулиар яллагдагчаар татсан тухай өөрийн цахим хуудаст ийн бичжээ.

“Эрүүл болоод удаагүй байтал.
Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав.

Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд 
тухайн газраас Корона вирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.

Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй…
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь 
бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү ? “Үнэн” хүнийг төөрөгдүүлдэг харин “худал” хүнийг хөтөлдөг цаг үе үү.

Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг.” гэв.

 

 


Энхсаран сувиллын бодит үнэнг шүүмжилсэн Д.Мөнхбатыг эрүүгийн хуулиар яллагдагчаар татжээ
2021-04-15 12:19:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0