Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгон шинэчлэх талаар дурьдав. Тэрбээр “Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, хүнсий талон, нийгмийн халамжийн тэтгэвэр зэрэг нь цар тахлын үед нэн хэрэгцээтэй байсан гэдэгтэй санал нийлнэ. Хүүхдийн мөнгө бол халамж биш ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт. Гэхдээ 1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу? Халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлийг төрүүлж байж болзошгүй байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр өгөхгүй, одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь хадгаламж болгон үлдээх боломжтой. Тухайн иргэн насанд хүрэхэд 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх бодлогын шинэчлэлийг хийж чадвал боловсролтой, орон сууцтай иргэдийг бий болгож чадна. Иргэн бүр байгалийн баялгаас хүртэх бодлогын реформын эхний суурь болно. Халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгох шинэчлэлийг санал болгоно” гэв.
Хүүхдийн мөнгийг аав, ээжид нь бэлнээр өгөхгүй, хүүхдэд нь хадгаламж болгон хуримтлуулах шинэчлэлийг санал болгоно |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27