Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 46 дахь өдрийн гүйлтээрээ 1,021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн "Ээж мод" гэдэг газарт иржээ.
Тэрбээр "Хилийн 0108 дугаар ангиас наймдугаар сарын 1-нд холын зайн гүйлтээ эхлүүлээд энд ирлээ. Үлдсэн замаа амжилттайгаар туулж дуусгана.
Гүйлтийн хугацаанд намайг дэмжсэн ангийн захирагч болон ХХЕГ-ын хамт олон, замын турш дэмжиж угтан авч, үдэн гаргасан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.
Үлдсэн замаа саадгүй туулаад очих болно гэдгээ хилчиддээ амлаж байна" гэлээ.
Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр замдаа гарсан юм.
Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.
| Наймдугаар сарын 1-нээс гүйлтээ эхлүүлсэн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1,021 километр замыг туулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24