Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ.
Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.
Энэ тухай ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбаганаас тодруулахад "Коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж байгаа.
Мөн коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд бүгдэд шинж тэмдэг илэрсэн. Үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан.
Бид үхсэн нэг минж болон амьд байсан минжүүдээс зургаад нь шинжилгээ хийсэн буюу долоон сорьцод шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Үлдсэнд нь шинжилгээ хийгээгүй ч шинж тэмдэг илэрсэн гэсэн үг.
Одоогоор тухайн минжүүд эдгэрсэн бөгөөд ЗӨСҮТ Мал эмнэлгийн газрын зөвлөмжөөр нийт 47 минжийг эмчилсэн" гэсэн мэдээлэл өглөө.
Олон улсад гэрийн тэжээвэр болон ан амьтад коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол цөөнгүй гарсан.
Иймд Эрүүл мэндийн яамны гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулсан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
| Улаанбаатар хот дахь минж үржүүлгийн газрын долоон минж COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24