Дэлхийд тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог “Mongolia mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ цар тахлын амаргүй цаг үед “Mongolia mining 2021” үзэсгэлэн зохион байгуулагдаж байгааг онцлоод үзэсгэлэнгийн үр дүнд салбарын хөгжлийг хурдасгах дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэгч дэлхийд нэр хүнд бүхий томоохон гигантууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Монгол дахь Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг салбарын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн "Эрдэс баялгийн орлогоор эдийн засгийн хөгжлийг дэмжинэ" уриан дор зохион байгуулагдаж байгаа аж.
Гэрэл зургийг mpa.mn
| ФОТО: 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining" үзэсгэлэн |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24