Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгосноор 2021 онд 1.2 их наяд төгрөгийг энэхүү тэтгэмжид зарцуулна. Тэгвэл 2022 оны төсөвт 1.4 их наяд төгрөг зарцуулахаар Сангийн яам төсвийн төсөлд тусгаж байгаа гэнэ. Энэ нь ирэх оны нийт халамжийн 47%-ийг эзлэх юм байна.
Хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдаг. Ингэж шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаа хэмээх тооцоог Сангийн яам гаргажээ.
Тиймээс цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгалаа.
Уг хувилбарууд нь:
6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргажээ. Энэхүү хуримтлагдах мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулах учраас бичилт төдий биш байна хэмээн Сангийн сайд тодотгов.
Хүүхдийн мөнгийг ирэх 2022 онд 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгаж байгаа ажээ.
2022 онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянгаас буулгахгүй байхаар төсөвт тусгажээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27