Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган "Зорчигч тээвэр III болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан.
Улс, орон нутгийн төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан юм.
Ажлын хэсэг энэ сарын 28-ны өдөр “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Дээрх хоёр байгууллага нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин, НДШ-ийн зардал, автобусны урсгал засвар, монголд үйлдвэрлэсэн автобусны зохиогчийн эрхийн төлбөр, тэдгээрийн эвдрэл, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны зардлын өсөлт болон зарим худалдан авалтын зөрчлийн улмаас багагүй алдагдалтай ажиллаж байгааг ажлын хэсэг ахлагч М.Халиунбат мэдээлэв.
Энэ талаар тэрбээр “Дээрх хоёр компани урсгал зардал нь хүрэлцээгүйн улмаас байнгын алдагдалтай ажиллаж, машин цагийн зардлаа урьдчилан авч, үйл ажиллагаа явуулах буруу циклд орсон байгаа нь шалгалтын явцад илэрсэн. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай.
Тиймээс тухайн хоёр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өр төлбөрийн асуудлыг шийдэж, буруу циклийг зогсоох хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн.
Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохион бүтээсэн хүмүүс тус байгууллагад ажиллаж байсан атлаа зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг. Тус автобуснууд нь БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудаас хоёр дахин өндөр зардалтай. Сэлбэг хэрэгслийн бүртгэл нь байхгүй” гэсэн юм.
Харин “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-ын дарга М.Баяраа эхний ээлжид шатахууны хуримтлагдсан өр төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж, үе шаттай барагдуулах шаардлагатайг онцоллоо.
Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод дээрх хоёр байгууллагын зарим өрийг барагдуулах талаар тогтоол баталж, холбогдох албанд үүрэг өгсөн юм. Мөн тулгамдаж буй асуудлуудыг эцэслэн шийдэх нь зүйтэй гээд ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгав.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
| М.Халиунбат: Монголд үйлдвэрлэсэн гэх автобусны зохиогчийн эрхийн төлбөрт ₮1.8 тэрбумыг нэхэмжилсэн |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24