Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 10-20 сая төгрөгийн өртгөөр хийдэг. Тэгвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байраа “Ковид 19” цар тахлын улаан бүс болгосноор иргэд Монголдоо эмчилгээ хийлгэх боломжгүй болжээ. Энэ талаар жүжигчин Б.Навчаа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Миний найз Т.Рэгзэнгийн бөөр 95 хувь нь ажиллагаагүй болж, эмчлүүлэх шаардлагатай байна. Гэтэл манай улсад бөөр шилжүүлэн суулгадаг ганц эмнэлэг болох УНТЭ-ийн мэс заслын байрыг “Ковид 19” цар тахлын улаан бүс болгосноор олон хүн хохирч, хагалгаанд орж чадахгүй байна. Үүний бодит жишээ нь манай найз.
Уг нь Монголдоо хагалгаа хийлгэвэл 10-20 сая төгрөгийн өртөгтэй. Гэтэл хавраас хойш энэ хагалгааг хийхгүй байгаа учраас яаралтай БНСУ-д очиж эмчлүүлэх шаардлагатай боллоо. Солонгост бол 300 гаруй сая төгрөгөөр эмчлүүлнэ.
Бид монгол эмч нартаа итгэхгүйдээ гадаадад очиж эмчлүүлэх гээд байгаа юм биш. Энэ Засгийн газар, Эрүүл мэндийн яамны бодлогогүй үйлдэл. Монголд зөвхөн “Ковид 19” гэдэг өвчин байгаа юм шиг ханддагаа болих хэрэгтэй. Олон хүн янз бүрийн өвчнөөр өвдөж шаналж байна” гэсэн юм.
Энэ талаар УНТЭ-ээс тодруулахад "Эрхтэн шилжүүлэх мэс заслыг УНТЭ-ийн зүүн байранд хийдэг байсан. “Ковид 19” цар тахлын улмаас энэ байранд байсан тасгуудыг баруун байр руу шилжүүлэн мэс заслуудаа хийж байгаа" гэлээ.
| Б.Навчаа: Бөөрний хагалгааны төвийг улаан бүс болгосноос болж иргэд хохирч байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24