Даваа, 2024-11-25
Манай улсад халамжийн тэтгэвэр авдаг 63,115 хүн байна

Монгол Улсын 3.4 сая хүний 2.6 сая нь ямар нэгэн байдлаар халамж, тэтгэмж авч байгаа судалгааг ХНХЯ гаргасан.

 

"Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд 2022 оны төсвийн төсөлд халамжийг бууруулж тусгасан байна. Халамжийн тэтгэврийг 75 тэрбум, асаргааны тэтгэмжийг 1.5 тэрбум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламж 300 сая төгрөгөөр буурч төсвийн төсөлд тутгагдсан байна. Харин асрамжийн үйлчилгээг 200 сая, Эхийн алдар одонгийн мөнгө 900 сая, амьжиргааг дэмжих мөнгөн тусламж 4 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Олгож байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээ буураагүй ч тэтгэмж авч байгаа хүмүүст үнэлэлт дүгнэлт хийж эхэлсэн байна.

Тухайлбал, хөдөлмөрийн чадвар алдсан 60,000 орчим хүний мэдээллийг нягтлах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 19,000 хүнийхийг шалгасан байна. Энэ дундаас 120 хүний хувь тогтоолтыг цуцалж, 220 хүний хувь тогтоолтыг дахин хийхээр болсон бол 340 хүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаар ХНХ-ыг сайд А.Ариунзаяа хэллээ. 

Түүнчлэн хүнс тэжээлийн нэмэгдэл буюу хүнсний талон авдаг 20,000 хүн уг тэтгэмжээс хасагдсан байна. 

2022 оны төсвийн төсөлд тусгаснаар халамж авч буй иргэдийн мэдээллийг харвал

  • Халамжийн тэтгэвэр авдаг 63,115 хүн 
  • Асаргааны тэтгэмж - 66236
  • Насны хишиг - 149,980
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тусламж - 57,997
  • Цалинтай ээж - 221,427
  • Ахмад настнуудад үзүлэх хөнгөлөлт, тусламж 307,560
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламж - 61,133
  • Эхийн алдар одон - 239,602 хүн 
  • Хүүхдийн мөнгө - 1.2 сая хүүхэд хамрагдаж байна. 

Манай улсад халамжийн тэтгэвэр авдаг 63,115 хүн байна
2021-10-12 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0