Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрээр “Цахилгаан эрчим хүчний үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Гурван чиглэлд 16 эх үүсвэрийг хэрэгжүүлнэ гэдгийг өмнө нь хэлж байсан.
Төр өөрөө барих 450 Мвт-ын хүчин чадалтай, Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлын хангаж дууссан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл энэ 7 хоногт багтаан тендерийг зарлана” гэлээ.
Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тавантолгой дулааны цахилгаан станц Оюу толгой төслийг эрчим хүчээр хангах уу?
-Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэж барих Тавантолгой дулааны цахилгаан станц говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Мөн уул уурхайн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар Оюутолгой 110-120 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч байна. Тиймээс энэ орлогыг Тавантолгойн цахилгаан станц олох боломжтой.
-Хэдий хэмжээний санхүүжилтээр хэр хугацаанд барьж байгуулах вэ?
-Цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулсан. Энэ станцыг 808 сая ам.доллар барина гэсэн тооцоолол гарсан. Цахилгаан станцыг төслийн санхүүжилтээр барина. 30 хувийг нь өөрийн хөрөнгөөр, 70 хувийг нь Засгийн газрын баталгааны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон.
| Н.Тавинбэх: Тавантолгой цахилгаан станц барих тендерийг энэ 7 хоногт зарлана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24