Сангийн сайд Б.Жавхлангийн санаачилгаар ирэх оны төсвийн хуваарилалт, зарцуулалт, бодлогын талаар Засгийн газрын зарим сайд мэдээлэл өгөв. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлага, оюутан цэрэг, шинээр татагдсан цэргүүдийн дунд илэрч буй халдварын нөхцөл байдлын талаар ярилаа.
Тэрээр “Залуус иргэнийхээ үндсэн үүргийг биелүүлж, эх орноо хамгаалахаар цэргийн албанд ирж байгаа. “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн залуус бий. Тэднийг цэрэг татлагаас өмнө уушги болон бусад эрхтэнд өөрчлөлт орсон эсэхийг үзэж, хянаад эмчилгээ шаардлагатай хүмүүсийг цэргийн албанд татаагүй.
Мөн цэргийн эмнэлэг, цэрэг татлагын товчооны үзлэгээр зүгээр гарчихаад татагдсаны дараа халдвар илэрч байгаа тохиолдол байна. Цэргүүдийг ангид хуваарилсны дараа 200 гаруй цэрэг, цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн. Тэднийг харьяа аймгийн эмнэлэгт тусгаарлаад цээжний зураг авах, шинжилгээ, ажиглалт хийх гээд нарийн хянаж байна. Гэхдээ халдвар илэрсэн цэргүүд харьцангуй хөнгөн, шинж тэмдэг багатай байгаа. Халуурах, уушгинд өөрчлөлт гарсан тохиолдолд Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлээд, тангараг өргөхөөс нь өмнө халах, гэр рүү нь буцаах арга хэмжээг авч байна. Харин цэргийн ачааллыг даах хэмжээнд байна гэж үзвэл тодорхой хугацаанд ямар ачаалал өгөх вэ гэдгээ тооцно.
Оюутан цэрэг хоёр жил зохион байгуулагдаагүй, ирэх оноос хэвийн үргэлжилнэ. 2022 ону гуравдугаар сарын 1-ээс аймаг, дүүргийн цэргийн штабууд дээр бүртгэл хийгдэнэ” гэлээ.
| Шинээр цэрэгт татагдсан 200 гаруй залуугаас ‘Ковид 19’ илэрчээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38