Монголын анхны дижитал бонд болох Монпэй бондын анхдагч арилжаа өнөөдөр 08:00 цагт нээгдэж, 35 минутын дотор амжилттай арилжаалагдаж дууслаа. Монпэй бондыг авахдаа хэрэглэгч ганцхан товч дараад хэдхэн секундын дотор цахим мөнгөөр худалдан авалт хийсэн нь дижитал бондын хамгийн гол онцлог байсан юм.
Mонпэй бонд арилжаалагдах хугацаанд 92 мянган хэрэглэгч системд хандсан бөгөөд системийн найдвартай ажиллагааг Мобиком Корпорацийн инженер техникийн ажилтнууд маш өндөр түвшинд хангасан тул техникийн ямар нэгэн зогсолтгүйгээр хэрэглэгчид үйлчилгээгээ авч чадсан. Мөн Мобифинанс ББСБ нь “Сэндбокс”-ын журмын хүрээнд зохицуулалт хийж, нэг удаагийн цахим мөнгөний гүйлгээний хязгаарыг нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдэд үйлчилгээ авахад илүү хялбар болгожээ.
Мобифинанс ББСБ ХХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэйгээр худалдаанд гаргасан билээ. Тэд бондын арилжааг Монголд анх удаа дижитал шийдлээр хэрэгжүүлсэн нь технологийн шийдлийг иргэдэд илүү ойртуулж, илүү олон хүнийг хамруулах зорилготой байсан. Дижитал гэж онцолж байгаагийн хувьд хэрэглэгч үнэт цаасны данс нээлгэхээс эхлээд хугацааны эцэст өгөөж авах хүртэлх бүх шат дамжлага Monpay апликейшн дээр хийгдэх юм.
Ийнхүү Мобифинанс ББСБ нь дижитал технологиор дамжуулан хөрөнгийн зах зээлийг иргэдэд илүү ойртуулж, 5 хоногийн хугацаанд явагддаг бондын худалдан авалтыг Мonpay апп ашиглан, цахим мөнгөөр хийх боломжтойг амжилттай батлан харууллаа.
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН ШИЙДЭЛ
| Монголын анхны дижитал бонд МОНПЭЙ БОНД 35 минутад арилжаалагдаж дууслаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24