"Жендэр ба хөгжил - 2021" үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна. Үүнээс "Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт"-ийн талаар онцлон хүргэе.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөгжлийн бодлого газрын дарга Ц.Отгонтунгалаг панел хэлэлцүүлгийн үеэр ажлын байранд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудлыг хөндлөө.
Тэрбээр "Эмэгтэйчүүдийг ажилд ороход нь гэр бүлтэй эсэх, жирэмсэн эсэхийг асуух хориотой бөгөөд асуусан бол хариулах шаардлагагүй байдаг. Гэвч бодит байдал энэ үйлдэл байсаар байгаа бөгөөд 2021 онд манай байгууллагад дээрхтэй холбоотойгоор 11 хүн хандаж, зөвлөгөө туслалцаа авсан.
Жирэмсэн, нялх хүүхэдтэй байхад нь ажлаас халж болдоггүй. Гэтэл 2021 онд 38 хүн энэ асуудлаар хандлаа. Үүний зэрэгцээ тухайн эмэгтэй хүссэн үедээ ажилдаа орох боломжтой ч "Чи нялх хүүхэдтэй байгаа юм чинь ойр ойрхон чөлөө авч магадгүй тул 2-3 жилээ гүйцээ" гэх зэргээр ажил олгогчид хэлж байна. Мөн хүүхдээ хөхүүлэх, асрах, нэмэлт завсарлагаа авах боломж нь төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Нэмэлт завсарлага авах боломж хангалтгүй байгааг анхаарах хэрэгтэй" гэлээ.
Түүнчлэн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг эмэгтэйчүүдийн асуудлыг мөн хөндөж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг жирэмсэн үед нь хөнгөн ажлын байранд түр шилжүүлж, амаржаад ажилдаа орох боломжоор хангах хэрэгтэй байгааг дурдсан юм. Энэ нь ялангуяа шатахуун түгээх станц, уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл гэлээ.
Монголын барилгын үндэсний ассоциац ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулан "Барилгын салбарт эмэгтэй хүн ажиллаж, манлайлж чаддаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Боловсролын тогтолцоонд энэ талаар анхаарах хэрэгтэй. Уул уурхай, барилгын салбарт зөвхөн эрчүүд ажилладаг гэх хэвшмэл ойлголтоос үүдэн эцэг, эхчүүд охидоо оруулдаггүй. Уг нь тэнд маш их боломж байдаг.
Гэвч асуудал бас бий. Барилгын ажил эхлүүлэхээр талбайгаа бэлдэхэд эмэгтэйчүүдэд хувцсаа солих, усанд өрөө хомс байна" гэсэн юм.
| Жирэмсэн эсвэл нялх хүүхэдтэй байхад ажлаас нь халсантай холбоотойгоор 38 хүн МҮЭХ-нд ханджээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38