Монголбанкны “www.mongolbank.mn” вебсайт кибер халдлагад өртөж, нэвтрэх боломжгүй болсон байна.
Тодруулбал, Төв банкны веб сайтад хандах үед байршуулсан мэдээллүүдийн гарчиг “Hacked by WwW.1877.TeaM – Kurdish Hackers” гэх байдлаар өөрчлөгдөж, “Thumbnail” зургууд нь өөрчлөгджээ. Кибер халдлага үйлдэгчид амжилттай халдлага үйлдсэн болохоо батлах зорилгоор ийм төрлийн “мэдэгдлийг” үлдээдэг. Улмаар Монголбанкны вебсайтад одоогоор хандах боломжгүй байгаа юм.

Монголбанк нь Үндэсний дата төвөөс тусдаа бие даасан серверийн дэд бүтэцтэй байдаг. Тиймээс уг халдлагыг зөвхөн Монгол Улсын Төв банкийг чиглэсэн халдлага гэж харж болох юм.
Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Тохируулга хийх зорилгоор түр хаасан. Вебсайт удахгүй хэвийн ажиллана” гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл “1877 Team” болон “MuhmadEmad” нэрээр танигдсан хакерын бүлэглэл өмнө нь хэд хэдэн улсын Төв банк болон төрийн байгууллагуудад халдлага үйлдэж байжээ. Тухайлбал, “MuhmadEmad” бүлэглэл өнгөрөгч онд АНУ, БНХАУ, Герман болон Италийн төрийн байгууллагуудад халдлага үйлдэж байсан бол “1877 Team” нэрээр хамгийн сүүлд 2017 онд Ирландын Үндэсний төрийн сангийн удирдлагын газар болон Үндэсний Эмийн эдийн засгийн төв байгууллагуудад халдлага үйлдэж байсан аж.
Халдлагад өртсөн вебсайтуудад Курдын далбаа болон Иракт үйл ажиллагаа явуулдаг Курдын Пешмерга армийг илтгэх "Пешмерга мандтугай" гэх мэдэгдлийг нийтэлж байжээ. Алан хядах Исламын улс бүлэглэл буюу “ISIS”-ийн эсрэг тулалддаг Пешмерга армийг ойролцоогоор 200 мянган дайчидтай гэж үздэг.
| Монголбанкны албан ёсны цахим сайт кибер халдлагад өртсөн үү |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38