Энгийн түрийвчээс ялгаатай нь крипто түрийвч нь биет байдлаар оршдоггүй, блокчэйн хэлбэрээр оршин буй крипто мөнгө, данс бүртгэлтэй нь холбодог програм юм. Крипто түрийвчийн тусламжтайгаар дансандаа хүрэх үүрэгтэй private болон public түлхүүрүүдийг үүсгэж, блокчэйнтэй холбогдон дансаа шалгаж, бусдад крипто мөнгө шилжүүлэх болон хүлээн авдаг.
Өнөөгийн бидний хэрэглэдэг Интернет банк нь блокчэйн гэж үзвэл таны дансны дугаар нь public түлхүүр нь, таны крипто түрийвч нь интернет банкны app нь, интернет банк руугаа нэвтрэхэд хэрэглэдэг нэвтрэх нэр, нууц үг нь private түлхүүр нь юм. Интернет банкны app –аа ашиглаад дансны үлдэгдлээ шалгахын сацуу гүйлгээ хийх, хүлээн авах боломжтой байдагтай адил крипто түрийвч нь мөн адил үүргүүдийг гүйцэтгэдэг.
Та бусдаас крипто мөнгө хүлээн авахын тулд тэдэнд public түлхүүрээ өгч болох бол private түлхүүрээ хэнд ч өгч болохгүй, нууцлалыг нь хангах ёстой юм.
Ebit.mn нь крипто түрийвч бүхий app –аа удахгүй танд хүргэснээр та крипто мөнгөө удирдах бүрэн боломжтой болно.
Крипто түрийвч гэж юу вэ? |
|