Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Ингэснээр нийт гурав хоног амрах нь.
Учир нь Баасан гараг буюу 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой тохионо.
1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй.
Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхаглажээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 бүх нийтийн баярын өдөр байна хэмээн заасан байдаг. Уг хуулийн 3.1.1-д "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
3.1.2."нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн хуульчилжээ.
Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
Тэмдэглэлт баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амардаг. Одоогоор энэ талаарх хотын даргын захирамж гараагүй байна.
| Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээрээ амарна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38