Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй.
ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
| “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа /бичлэг/ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38