Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn –ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх юм.
![]()
Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.
![]()
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал: 1. https://immigration.gov.mn хандах 2. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох 3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах 4. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх 5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх 6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.
Эх сурвалж: ГИХГ
| Гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг биечлэн бус зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24