Даваа, 2024-11-25
"Омикрон"-ы тархалт өндөр дараах 11 улсаас иргэн иргэдийг тусгаарлана

 

Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус нийгэмд нь тархсан, хяналтгүй алдсан дараах улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байгаа.

Үүнд:  Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигер улс багтаж байна.

Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд бүртгэлжүүлж, гэрийн тусгаарлалтанд байхыг сануулан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна. 

Хэрэв буруу бичсэн тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг сануулж байна. Цаашид цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын жагсаалтад өөрчлөлт орох бол албан мэдээллийг тухай бүрт хүргэнэ гэж УОК-ын нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ. 

 


"Омикрон"-ы тархалт өндөр дараах 11 улсаас иргэн иргэдийг тусгаарлана
2021-12-08 10:05:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0