“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ураны ордод уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг. Үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлаас шалтгаалан биологийн төрөл зүйл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор говийн бүсийн ургамлын унаган төрөл зүйл болох заг мод тарьж, дүйцүүлэн хамгаалахад компанийн зүгээс анхаарч ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 2021 онд 2000 ширхэг заг модыг бусад нутгийн модлог ургамлын хамт тарьж, ургууллаа. “Бадрах Энержи” компани 5 га талбайд заг мод тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу заг модыг тарих талбайг нарийвчлан сонгон авсан. Энэ талбай нь үйлдвэрлэлийн туршилтын талбайд ойр, заг модыг тогтвортой тарьж ургуулах боломжтой, мал амьтан ихээр бэлчдэггүй, хүрч очиход хүндрэлгүй, хажуудаа усны эх үүсвэртэй талбай юм. Оролцогч талуудын зүгээс уг дүйцүүлэн хамгаалах, ургамалжуулах арга хэмжээг дэмжсэн бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ орон нутгийн ард иргэдийн зан заншил, уламжлалыг онцгойлон хүндэтгэн хэрэгжүүлэх юм.
| “Бадрах Энержи” ХХК 2021 онд 2000 ширхэг заг мод тарилаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24