Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.
Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
| АТГ: Хөвсгөл аймгийн албан тушаалтны хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлого болгов |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38