Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй
Даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ хүлээлгэсэн нэр хүндтэй агаад өндөр хариуцлагатай үүргийг гүйцэтгэхээр БНӨСУ-ыг зорьж буй эдгээр энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.
Энэ өдөр эх орноосоо мордож буй тэднийг хүндэтгэн үдэх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдаж, сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье. Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг Та бүхэн арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.
Ийнхүү БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
| Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24