Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа”, “Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Санамж бичигт Монгол талаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас “Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа”-ны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгож хөгжүүлэх бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, судалгаа хийх замаар мэдлэг, туршлага солилцох, мөн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Эх сурвалж: БХБЯ
| Санамж бичигт гарын үсэг зурлаа |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38