ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Нисэхийн сургалтын төв, Мэдээллийн технологи хөгжлийн алба, Газрын тусгай үйлчилгээ, Шатахуун хангалтын алба, Шинэ нисэх буудлын шатахуун хангалтын алба, Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба, Эрүүл мэнд спортын цогцолбор, Сэргээн засах амралт, Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн алба, Ерөнхий зориулалтын нисэхийн алба болон Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн ажилтнуудтай уулзаж, Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг танилцууллаа.
“Хил хязгааргүй нисэх” бодлогод багтаж байгаа “Хөх тэнгэр” бодлогын хүрээнд агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч гадаад дотоодын байгууллагууд, үндэсний тээвэрлэгчдээ дэмжин, зорчигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг бий болгоно гэдгийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан онцлон хэллээ. Тэрбээр “Улс орныхоо Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх нэг чухал зүйл нь агаарын тээвэрлэгч компаниудын нэгдмэл байдал. Үндэсний тээвэрлэгчид маань хоорондоо өрсөлддөг биш нэг бодлоготой, нэгдмэл байх хэрэгтэй. Мөн тэдгээр компаниудаа ямар бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал байна.” гэлээ.
“Хөх тэнгэр” бодлого хэрэгжсэнээр 2025 он гэхэд зорчигч урсгал нэмэгдэхээс гадна ачаа эргэлт болон агаарын хөлгийн тоо 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Эх сурвалж: ИНЕГ
| Үндэсний агаарын тээвэрлэгчдээ дэмжинэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24