Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын Шилдэг залууг тодруулан алдаршуулах “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам 29 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна.
Нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйгээр манлайлагч залууг тодруулж, тэдний амжилтаар нэгэн үеийнхнийг идэвхжүүлэн, шинэ цагийн залуусын дүр төрх, байр суурийг тодорхойлоход оны тэргүүн “NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам үнэтэй хувь нэмэр оруулна.
1992 оны анхдугаар наадмаас эхлэн NEXT STOP-ын Шилдэгээр тодорсон үе үеийн улс төр бизнесийн салбарын шилдгүүд өнөөдрийг хүртэл улс орныхоо хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байгаа нь NEXT STOP наадмын нэрийн хуудас билээ.
“NEXT STOP – 2021” оны улс төр, бизнесийн салбарын шилдгийг тодруулан өргөмжлөх ёслол хүндэтгэлийн наадмын хүндэт зочдоор төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн шилдэг залуус уригдан оролцоно.
Монголын залуучуудын холбооны “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам 2021 оны 12 дугаар сарын 29-нд 17 цагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана.
Холбогдох утас: 99994932, 97004147

| МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ “NEXT STOP - 2021” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ болоход 2хоног үлдлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24