Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.
Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг долоон аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр /2021.12.27/ гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани дээрх аймгийн төвүүдэд:
Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулаан хангамжаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай. Дулааны улиралд ажиллах хэрэгцээний халуун усны бага чадлын зуух, хувьсах зарцуулалттай насос, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, автомат удирдлагын систем, үнс, шаарга хадгалах битүү сав, эхний галлагаа хийх шингэн түлшний систем зэрэг дэвшилтэт технологийг багтаасан.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд дараах нөлөөллийг үзүүлнэ:
Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн ЭХЯ-наас мэдээллээ.
| 10 аймгийн төвд дулааны станц барих гэрээг үзэглэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24