Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүний нэгдсэн тооллогыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг удирдан явууллаа.
.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Бид 2021 онд өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хангаж, үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүллээ. Тиймээс Та бүхэнд болон ар талыг тань найдвартай дааж, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхэд цаг ямагт тусалж дэмждэг гэр бүлийнхэнд нь талархал дэвшүүлье” гэв.
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар болон ЗХЖШ-ын 2021 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. ЗХЖШ-ын 2021 оны “Тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж”-ээр Эрүүл мэндийн хэлтэс, “Тэргүүний удирдах албан тушаалтан”-аар Мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Ж.Хоролсүрэн, “Тэргүүний ахлах мэргэжилтэн”-ээр Санхүүгийн хэлтсийн Төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн ахлах мэргэжилтэн, хурандаа П.Эрдэнэбаяр, “Тэргүүний мэргэжилтэн”-ээр Материал, техникийн газрын Орон сууцны хэлтсийн барилга, цахилгаан, тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, ахмад Л.Сүрэн, “Тэргүүний туслах мэргэжилтэн”-ээр Хүний нөөцийн хэлтсийн ахлагчийн нөхөн хангалтын мэргэжилтэн, сургагч ахлагч Б.Энхбаяр, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн мужаан Э.Нямлхагва нар шалгарлаа.
Мөн Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”-аар хурандаа М.Батдорж захирагчтай 011 дүгээр анги, “Тэргүүний салбар”-аар дэд хурандаа У.Ганзам захирагчтай Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори, “Тэргүүний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч алба”-аар хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай 065 дугаар ангийн Тоон систем автоматжуулалтын алба, “Тэргүүний шинийг санаачлагч алба хаагч”-аар 189 дүгээр ангийн Программ хангамжийн төвийн өгөгдлийн сангийн аюулгүй байдлын шинжээч, ахмад Б.Даваабат, “Тэргүүний офицер”-оор 350 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны ахлах офицер, ахмад Б.Цээноров, “Тэргүүний ахлагч”- аар 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц, “Тэргүүний ажилтан албан хаагч”-аар 032 дугаар ангийн үйлчлэх хэсгийн слесарь Ш.Ганбат, “Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар 339 дүгээр ангийн Замын ротын ажлын салааны замчин байлдагч Ж.Шаравням нар тодорсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
| Зэвсэгт хүчний шилдгүүд тодорлоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38