Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Ингээд цахимаар авах боломжтой дараах гурван төрлийн үйлчилгээний мэдээллийг хүргэе.
Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа:
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, зуучлуулагчийн бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа цахимаар ирүүлэх;
Зуучлуулагчид тодорхойлолт авах;
Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх;
Мэдээллийг цахим системээр дамжуулан шуурхай авах;
Зуучлуулагч санал, хүсэлтээ илгээх, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын талаарх мэдээллийг авах;
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хувьд:
Урьдчилсан зөвшөөрөл авах;
Зөвшөөрөл авах үйлчилгээ;
Сунгалт хийлгэх үйлчилгээ;
Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үйлчилгээ;
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагаа:
Тусгай шалгалтад бүртгүүлэх;
Энгийн шалгалтад бүртгүүлэх;
Цахим систем нэвтрүүлсний давуу талууд:
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ.
Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна.
Цахим үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.
Эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлт бий болгоно. /цаасны хэрэглээ, харилцах цаг хугацаа, дугаарлан зогсох гэх мэт/
Мэдээллийг хүссэн газраасаа дижитал төхөөрөмж ашиглан шуурхай авах боломж нээгдэнэ. /Ухаалаг гар утас, IPAD, таблет, бусад төхөөрөмж/
Санал хүсэлтийг цахимаар ирүүлснээр асуудал шийдвэрлэх явц аль шатанд явагдаж буйг хянах боломжтой.
Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
| Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38