Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнажээ.
Байгаль орчны салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.
Тэрбээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулан 2019-2020 онд 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажиллажээ.
2016 оноос хойш төрийн албанд зүтгэл гарган ажиллаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Шарав-Арилдын Цолмонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгийг гардуулав.
Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулсан ба “Ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлье” хэмээв.
Эх сурвалж: БОАЖЯ
| Байгаль орчны салбарын шилдгүүдэд төрийн дээд одон гардуулав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24