“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ажиллах боломжтой болж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрчилгээ гардууллаа. Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажилллагаанд ашиглахаар ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” аэродром нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэх шаардлагатай байжээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангаж, НААХЗА-аас тавигдсан шаардлагуудыг хэрэгжүүлсний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгээр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-г ИНЕГ-аас авснаар олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлын үйл ажиллаагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн хэрэгжиж эхэллээ.
Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, зорилгоор 2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.
| “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц буудлаар ажиллуулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24