Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө гал гарсан.
Уг мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажиллажээ.
Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галд өртөхөөс сэргийлж чаджээ.
Гал түймрийг унтраахад таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажилласан бөгөөд үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн байна.
Мөн үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн бөгөөд долоон шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрт нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж нийт 17 шугам ажиллаж байна.
Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж буй бөгөөд гал түймэрт тус үйлдвэрийн 31 настай эрэгтэй ажилтны нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгджээ.
Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Биеийн байдал нь хэвийн байна.
Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээч ийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
НОБГ: Шахмал түлшний үйлдвэрт гарсан түймрийн улмаас түлэгдсэн ажилтны биеийн байдал хэвийн байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27