Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв. Харин ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлнэ.
Тодруулбал энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ.
Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд:
1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейшн
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.
Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхдийн сонголтыг хийжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ.
Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Та и-баримт аппликэйшн ашиглан дараах зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай.
| ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ? |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38