“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалт өнгөрсөн Баасан гарагт болов.
Энэ үеэр ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбох тухай Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням хэллээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн төв, 106 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон.
Ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 18,800 түр, байнгын 6,900 ажлын байр бий болж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Үүнээс гадна хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, төлөвлөлт, агаарын тээврийн салбарт хэрэгжих төсөл, хуурай боомт байгуулах, Хөшигийн хөндийн тээвэр ложистикийн HUB байгуулах зэрэг зорилт бий.
Дээрх ажлууд хэрэгжсэнээр тээвэр ложистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх нэмэгдэж экспортын хэмжээ 857.6 сая доллароор нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, хөгжлийг дэмжинэ, дотоодын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт сайжирч, тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм” гэв.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
| Ирэх дөрвөн жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24