Эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлж хамтран ажилалаа.
Зочин профессорын баг нь Бүгд Найрамдах Солонгос Улс, профессор Чой Сун Жин, профессор Чой Гү Ёон, профессор Ким Сан Хён, профессор Хан Вүн Хо, профессор Юн Бён Вүг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоног сургалт зохион байгуулж, үзлэг, оношлогоо хийн хамтарсан хагалгаанд орсон юм.
УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НӨАГ, НААГ, СХДЭМТөвүүдэд ажиллаж, “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн чиг хандлага”, “Ургийн гажиг, өндөр эрсдэлтэй жирэмслэлт” “Коронавируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ тусламж үйлчилгээ”, “Короновируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ,Өндөр эрсдэлтэй нярай”, “Ургийн хөгжлийн гажиг ба генетикийн зөвөлгөө”, “Ходоодны хавдрын мэс засал эмчилгээний стандарт, орчин үеийн хандлага”,” Робот мэс заслыг нутагшуулах тухай”, “Нярайн скринингийг БНСУ-д хэрхэн хийдэг вэ?”, “Тархины хавдар”, “Дутуу нярайн эмчилгээ менежмент”, “Дутуу нярайн хооллолт”, “Коронавируст халдвар-БНСУ-ын туршлага”, “КОВИД-19-тэй дасан зохицож амьдрах нь”, “Урт хугацааны Коронавируст халдварын менежмент/Long Covid-19 management/”, “Коронавируст халдварын тархвар зүйг эмнэл зүйтэй холбох нь” лекцүүдийг уншиж манай орны эмч мэргэжилтнхүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт 2 тал гарын үсэг зурлаа.
Др. Бёнвүүк Вү / БНСУ-ын Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Олон улсын хөгжил, судалгааны хэлтсийн дарга/ үйл ажиллагааг дүгнэн
“Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар Монгол улсад уригдан ирж ажиллаа. Юуны түрүүнд Энэхүү айлчлал маш хүндэтгэлтэй бөгөөд ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа бөгөөд Ковид-19-ийн дараах анхны айлчлал болж байгааг хэлмээр байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүгдээрээ Ковид-ийн эсрэг хариу арга хэмжээ авч тасралтгүй ажилласан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар энэ цаг үед ирж ажилласандаа их таатай байна. Төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох хүмүүст биднийг урьж, тусалж дэмжиж ажилласанд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Энэ хугацаанд бид Монгол улсын залуу, чадварлаг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтран ажилласандаа үнэхээр баяртай байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны анхны үйл ажиллагаа, үүгээр зогсохгүй цаашдаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж дараа дараагийн ажлуудыг хамтран амжилттай зохион байгуулах болно гэж итгэж байна. Хамтдаа цар тахлыг даван туулж хамтдаа хөгжицгөөе” гэлээ.
_wCO7vaS.jpg)
_wyy314x.jpg)
| ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38