Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж эхэллээ.
Уг сургалтыг Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах бөгөөд 21 аймгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, мэргэжилтнүүд бүсчлэн хамрагдах юм. Сургалтаар Корона вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон нэн хүнд эмчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлзүйн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэн, шинэ мэдлэг мэдээлэл олгож, дадлагажуулах юм.
Эхний сургалт төвийн бүсийн 5 аймгийн Ковидын цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа 25 эмч, сувилагч нарыг хамруулан Орхон аймагт өнөөдөр эхлэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн Ковид-19 цар тахлын үед төдийгүй цаашид ч орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.

| Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сургалт зохион байгуулж эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24