Барилгын гол нэр төрлийн материал импортлогч нарын төлөөллийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломж, хамтын ажиллагааны талаар уулзалтыг зохион байгуулж холбогдох чиглэлийг өглөө.
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 19 дүгээр тушаалаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгууллаа.
Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч ААНБ-уудын хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж, ГХЯ, ЗТХЯ-тай хамтран ажилласны үр дүнд 12-р сард 95, нэгдүгээр сард 105 вагоны тээвэрлэлтийг шийдвэрлээд байна.
Хилээр нэвтэрч буй Чингэлэг тээвэрт багтахгүй арматур, төмөр бүтээц эдлэл, зарим нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжийг төмөр замаар тээвэрлэх асуудлаар 2022.2.1-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох албан тушаалтнууд хамтарсан уулзалт хийж барилгын материалын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Импортын барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх хэрэгцээ шаардлага, дотоодын үйлдвэрлэгчдийн төмөр замын тээвэр, вагоны тээвэр зохицуулалтын талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан нартай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга, БМҮХ-ийн дарга Д.Батзориг нар хамтарсан уулзалт хийсэн бөгөөд материалын ханган нийлүүлэлтэд УБТЗ-аас хамаарах бүхий л тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: БХБЯ
2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27