Баасан, 2024-05-10
НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд оролцож байна

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган хоёрдугаар сарын 7-16-нд болж байна. Чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
 
Чуулганы хоёр дахь өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч байгаа талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн шинэчлэн баталсныг онцлоод уг бодлогын хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах, дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэрэг зорилт тавин ажиллаж байгааг танилцуулав.
 
Мөн тэрбээр бодлогын шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний төсвийн хуваарилалт, зорилтот бүлгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын шинэчлэлийг нэн тэргүүнд тавьж, “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих” бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
 
Түүнчлэн КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэн дэмжих, урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцлов. Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулган үргэлжилж байна.
 
 
Эх сурвалж: ХНХЯ

 


НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганд оролцож байна
2022-02-09 13:29:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ