Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдрийн 16:12 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж таван км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргасан байна.
Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан хэмээн ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.
| Хөвсгөл аймгийн Хатгалд хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусныг гаргажээ | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38