Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээг Улаанбаатар хотноо Монгол Кувейтийн байгаль хамгаалах төвд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус баярт бүргэдээр ан хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөсөн өвлөн уламжлагчид Баян-Өлгий, Төв аймгаас оролцож, баярыг зорин ирсэн олонд бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэд сургасан байдлыг үзүүлэх үзүүлбэр болон Казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчиллаа.
Аялал жуулчлалын эвент, арга хэмжээгээр дамжуулан соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээнд Соёлын яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.

| “Бүргэдийн баяр 2022” арга хэмжээнд Соёлын яам дэмжлэг үзүүлэн ажиллалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24