Нийслэлийн ИТХ-ын Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хороо Даваа гарагт хуралдахдаа
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих гэсэн хоёр төсөл хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулав.
Тус компани нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор байгуулах аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүд Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн эрх үүргийг тодорхой болгох, компанийн дүрэм боловсруулахад анхаарах саналыг гаргав. Улмаар дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдааны үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээллийг сонсож, тэмдэглэлээр үүрэг өгөв.
Эх сурвалж: НИТХ
| “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” компани байгуулна | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38