Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ үеэр сүрьеэ өвчний талаар сургалт, сурталчилгаа хийхээс гадна эмнэл зүйн асуумж авч, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авах юм. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулна.
Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд, залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна.
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээ бүрэн хийлгэсэн үед эдгэрдэг өвчин юм.
	
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
| “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38