Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныхны хамт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач-ийн зүгээс ногоон эдийн засаг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, 2050 он хүртэлх урт хугацааны стратеги төлөвлөлтөд хамтран ажиллах сонирхолтойг илэрхийллээ.
Энэ хүрээнд тус банкнаас Монгол улсад хөрөнгө оруулалт хийх боломжтойг мэдэгдлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Олон Улсын байгууллагуудтай хамтран ажиллахдаа нэг эдийн засгийн хөгжлийн яамтай зөвлөлдөж, эдийн засгийн тооцоололтойгоор төсөл хөтөлбөрт хамтрах, тэр дундаа хувийн хэвшилрүү хандсан бодлого барихыг дэмжих болно.
Монгол улсад цөлжилт, усны асуудал, төвлөрлийг сааруулах, том хотуудын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд бусад хотуудыг орон сууцжуулах, ажлын байраар хангах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор техник, технологийн шинэ шийдэл, инновацийг нэвтрүүлэх, мод үржүүлэг, тарьц, суулгацын аж ахуйн нэгжүүдээ дэмжих ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран шийдвэрлэх боломжийг судлаж байна.
Иймээс Европын сэргээн босголт, хөгжлийн банктай дээрх чиглэлүүдэд нарийвчилсан стратеги төлөвлөлт хийж, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой"-г илэрхийллээ.
Хоёр тал харилцан санал солилцоод, байгаль, экологид ээлтэй, хувийн хэвшилд чиглэсэн ногоон эдийн засгийг хөгжүүлэх нарийвчилсан стратеги төлөвлөлт хийхээр тохиролцлоо.
| Б.Бат-Эрдэнэ: Хувийн хэвшил рүү хандсан бодлого барихыг дэмжих болно | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38