Бямба, 2024-11-23
Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого эхлээд 5 хоног болж байна. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооллогын явц 82.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд тооллого энэ сарын 15-ны 22.00 цагт дуусна.
 
Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа юм.
 
Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.
 
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авна. Тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулна.
 
Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрчээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна
2020-01-15 11:32:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0