Нийслэлд 2015 оноос “Цахим архив” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү систем нь албан хэрэг хөтлөлтийн “eDoc”, архивын “Archive eDoc”, онлайн лавлагааны систем гэсэн гурван бүрэлдэхүүнтэй. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг энэ удаад онцолъё. Энэхүү системийг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 984 байгууллагын 14.000 орчим албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Тус систем нь цахим хэлбэрээр албан бичиг төлөвлөх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах, хадгалах, ашиглах боломжийг бүрдүүлсэн юм.
Энэхүү системээр 2021 онд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд 435.402 албан бичиг солилцсон ба үүнээс 255.973 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн байна. Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулснаар цаг хугацаа болон цаас, шуудангийн зардлыг хэмнэсэн чухал ажил болсон юм. Ганцхан долоо хоногийн байдлаар л гэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системээр 9503 албан бичиг солилцож, тоон гарын үсэг ашигласнаар 25.668 хуудас цаас хэмнэсэн байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
| Цахимаар албан бичиг солилцсоноор 25.668 хуудас цаас хэмнэжээ | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38