Баасан, 2024-05-03
Дэлхийн банк: Их хэмжээний өртэй Монгол Улс эдийн засгийн цочролд өртөхөөр байна

ВАШИНГТОН ХОТ, 2022/4/4

"КОВИД-19 цар тахлын хүндрэлээс шалтгаалж Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн эдийн засгийн сэргэлт жигд бус байна. Үүнд Украин улсад болж буй дайн нь КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал, АНУ-ын хатуу мөнгөний бодлого болон БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлого зэргээс үүдэлтэй эрсдэлийг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна" гэж Дэлхийн Банк даваа гарагт мэдэгдэв.

Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ.

Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна. Их хэмжээний өртэй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Монгол Улс, мөн түүнчлэн экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орнууд дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна.

Дэлхийн Банкны 2022 оны дөрөвдүгээр сард гарсан бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар, Монгол Улсын ДНБ 2022 онд суурь төсөөллөөр 2.5 хувиар өсөх тооцоололтой байгаа бол сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувь өсөхөөр байна. Тайланг бүрэн эхээр нь ЭНД-ээс татах боломжтой.


Дэлхийн банк: Их хэмжээний өртэй Монгол Улс эдийн засгийн цочролд өртөхөөр байна
2022-04-06 09:28:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ