Ерөнхий сайд захирамж гаргаж Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлыг хэсэг өчигдөр /2022.04.06/ БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийжээ.
Хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум, "Цагаан хад"-ны гаалийн талбайд байгаа 4.8 сая тонн зарагдсан нүүрсийг яаралтай хил гаргах, дараагийн борлуулалтаа эрчимжүүлэх талаар санал солилцов.
Цахим хурлын үеэр экспортлогч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх шинэ гарцтай болох хүсэлт тавьсан бөгөөд монголын талаас уг саналыг бүх талаар дэмжинэ гэдгийг ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолжээ.
Мөн жолооч нарын PCR шинжилгээний хариу монголын талд сөрөг гарсан ч БНХАУ-ын лабораторийн шинжилгээгээр эерэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-ын хэрэглэж байгаатай адил хоёр лабораторийг ирэх долоо хоногт ашиглалтад оруулж, шинжилгээний хариутай холбоотой тээвэрлэлтийн гацааг арилгана гэдгийг мэдэгдэв.
Мөн тус ажлын хэсэг ирэх долоо хоногт Шивээхүрэнгийн боомтыг нээх талаар ӨМӨЗО-ны боомтын захиргаатай холбогдон ажиллаж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн гишүүд Цагаан хад боомтод очиж ажиллах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах тал дээр хүн хүч нэмэгдүүлэх аж.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
| Шивээхүрэнгийн боомтыг ирэх долоо хоногт нээхээр ажиллаж байна | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02